Канадын төв банк:

-Бид бодлогын хүүг 0.25% хэвээр үлдээж байна. Мөн сар тутамд худалдан авах бондын хэмжээг 3 тэрбум хэвээр үлдээж байна. Эдийн засаг ерөнхийдөө наашилж эхэлсэн. Газрын тос зэрэг түүхий эд өсөх хандлагатай байгаа ба үүнийг канад доллар дагаж өсөж болно. Зуны туршид инфляци 3% орчимд байна гэж таамаглаж байна гэжээ.

Уулзалтаас харахад өмнөх мэдэгдлээс ямар ч ялгарах зүйлгүй бүгд таамагласны дагуу болсон байна. Гэхдээ 7-р сард хийх уулзалтаар бодлогын хүүг өсгөх тухай итгэлтэйгээр ам нээхийн тулд эдийн засгийн зарим мэдээнүүд сайн гарах хэрэгтэй байгаа юм. Мэдэгдэл хийсний дараа USDCAD хоёр тийш савласан ч аажмаар өсөлт үзүүлж 1.2100 хүрчээ