Bank of Canada:

Канадын төв банк өнөөдөр 22:00 цагаас мэдэгдэл хийнэ. Уг мэдэгдлээр бодлогын хүүг 0.25% орчимд хэвээр байлгах болон долоо хоног тутамд хийх бонд худалдан авалтын хэмжээг 2 тэрбум канад доллар хэвээр байлгах зэрэг шийдвэрийг гаргах байх гэж таамаглаж байна. Инфляци өндөр байгааг үл харгалзах, эдийн засгийг дэмжих бодлогыг зогсооход арай эрт байгаа, АНУ-ын Холбооны нөөцийн сан түр хүлээзнэх шийдвэр гаргасан зэргийг тооцон үзвэл энэ удаа канад долларт сөрөг байж болохоор мэдэгдэл хийж магадгүй юм. Канад доллар нь түүхий эдийн ханш, дэлхийн эдийн засгийн эрсдэлт нөхцөл байдал зэргээс хамааралтай хэвээр байна. Оны эцэс гэхэд 1.3000 хүртэл өсөх боломжтой ба унасан тохиолдолд 1.20000 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгах боломжтой юм гэжээ.