Канадын төв банк бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоолоо. Өмнө нь долоо хоног тутамд 2 тэрбумаар бонд худалдан авах байсныг 1 тэрбум болгон бууруулна гэсэн таамагтай байсан ч 0 болгосон нь зах зээлд гэнэтийн зүйл боллоо. Гэхдээ бодлогын хүүг таамаглаж байсны дагуу 0.25% хэвээр үлдээсэн байна. Нийлүүлэлтэд асуудал үүсэж байгаа нь эдийн засгийн өсөлтийн чадамжийг хязгаарлаж байна гэж цохон тэмдэглэв. Энэ жилийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5.5% байх бол 2022 онд 4.3% байна гэж тооцоолжээ. Инфляцийг ирэх жил хүртэл 3.4% хэвээр байна гэж үзэж байна гэжээ.

Мэдээний үеэр канад долллар чангарч USDCAD 1.2430- 1.2300 хүртэл 130 пипээр унасан байна.