Morgan Stanley:

Бид канад долларыг цаашид сулрах байх гэсэн таамагтай байна. Гэхдээ USDCAD хувьд бол тогтвортой байж болно. Ам.долларт нөлөөлж байгаа эерэг хүчин зүйл болон Канадын төв банкны явуулж байгаа арга хэмжээний нөлөөний хувьд тэнцвэртэй байх магадлалтай юм. Гэхдээ 8-р сард АНУ-Канадын хил нээгдэх болон 9-р сараас олон улсын хэмжээнд хил нээх асуудал нааштайгаар шийдэгдвэл эдийн засгийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүлж ханшийн хөдөлгөөн гаргах боломжтой тул анхааралтай ажиглах ёстой асуудал юм гэжээ.

Сарын зураг дээр хүчтэй дэмжих бүсийг шалгасан байдалтай ба сарын 100МА цэнхэр дундажийг сэтлэх оролдлого хийж байна.