DBS BANK

-USDCAD-ын уналт 1.20000 орчимд тогтворжоод байгаа билээ. Ингэснээр 1.2250 орчимд байх өдрийн 50МА улаан дундажийг шалгах боломжтой байна. Канадын төв банк мягмар гарагт хийсэн уулзалтаар бонд худалдан авалтыг бууруулах тухай дахин яриагүй нь канад долларыг үргэлжлүүлэн чангарах хөдөлгөөнийг зогсоосон бололтой. Хэрэв эндээс USDCAD өсөлт үргэлжилбэл 1.24000 хүртэл өсөлт явж болох ба унасан тохиолдолд 1.2000 орчимд байгаа хүчтэй дэмжих бүсийг дахин шалгах боломжтой юм. Өнөөдөр орой гарах Холбооны нөөцийн сангийн хурлын шийдвэр болон Канадын инфляцийн мэдээ нь чухал нөлөөтэй байх билээ.