Хятадын төв банкнаас улам бүр чангарч буй юанийн ханшийг хазаарлах зорилгоор валютын нөөцийн хэмжээг 5%-аас 7% болгож өсгөсөн билээ. Энэ нь тодорхой хэмжээний гадаад валютын урсгалыг түгжиж юанийн ханшийг сулруулах ёстой байв. Гэвч COMMERZ банк “тус үйлдэл нь ердөө билэгдлийн шинж чанартай” гэж дүгнэжээ. Мөн Standard Chartered ” харьцангуй бага хэмжээний гадаад валютыг түгжсэнээр ердөө onshore долларын ханшид л нөлөөлж болох юм” гэжээ. Хятадын төв банк юаныг валютын зах зээлд (forex) хэт их худалдан авахаас (SELL-USDCNH) зайлсхийхийн зэрэгцээ юанийн ханшийг зах зээлийн хуулиар чөлөөтэй хөрвөдөг болгохыг эрмэлзэж байгаа нь ийм үйлдэл хийхэд хүргэсэн бололтой. Гэвч энэхүү арга хэмжээ нь ойрын хугацаанд юанийн чангарлыг зогсоон барьж дийлэхгүй байх магадлалтай юм

Өдрийнй зураг дээр сүүлийн 3 өлөрт дараалж өссөн байдалтай байна. Хэрэв энэ чигээр өсөлт үргэлжилбэл 6.4000-6.4130 орчимд байгаа хүчтэй хамгаалах бүсийг шалгах боломжтой байна. Уналт дахин явсан тохиолдолд 6.3000 орчимд байх хүчтэй бүсийг шалгах боломжтой билээ