Хятадын төв банк 2017 оны 5-р сараас хойш хамгийн чанга үедээ ирээд байгаа юанийг анхааралтай ажиглаж байгаа гэж мэдэгдээд байсан билээ. Тэд заавал байх ёстой валютын нөөцийн харьцааг 5%-аас 7% болгож нэмэгдүүлсэн шийдвэр гаргаснаар богино хугацаанд юань сулрах шалтгаан боллоо. Гэвч эдийн засаг бат бэх суурь үүсгэх зорилготой байгаа Хятадын хувьд дээрх шийдвэр нь юанийн чангарлын трендийг эргүүлэх хэмжээний шалтгаан болоогүй бололтой