NOMURA:

Хятад улс зах зээлд юань нийлүүлэх, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах зэргээр эдийн засгаа дэмжих алхам хийхэд бэлдэж байна. Энэ нь юанийн цаашдын чангарлыг зогсоох, Хятадын төв банкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх (Хятадын компаниудын хилийн чанадад гаргасан доллараарх бонд асуудалд орвол нөөцтэй байх), эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг давхар ач холбогдолтой юм.

WALL STREET JOURNAL:

Цар тахлын үетэй давхцан хятад юань нилээд чангарч USDCNH нь 7.2000-6.3000 хүртэн унасан билээ. Одоо эдийн засаг сэргэж АНУ, Европт эрэлт нэмэгдвэл хятад юань сулрах таатай нөхцөл болж өгнө.

NATIONAL DEVELOPMENT AND REFORM COMMISSION OF THE PEOPLE’S REBUPLIC OF CHINA:

Эдийн засгийг дэмжих зорилгоор дараах 10 арга хэмжээг авна. Үүнд:

Засгийн газрын зарцуулгыг нэмэгдүүлэх
Аж үйлдвэр, жижиг компанид дэмжлэг үзүүлэх
Үнийн тогтвортой байдлыг хангах
Үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийг тогтвортой байлгах
Чип-ийн хомсдолд шийдэл олох
Түүхий эдийн ханшийг мониторинг хийхдээ ахиц гаргах
Санхүүгийн идэвхтэй бодлогын гүйцэтгэлийг үргэлжлүүлэх
Дотоодын зах зээлийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх
Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор сөрөг жагсаалтыг бууруулах
Эдийн засгийн замбараагүй (wild) байдлаас сэргийлж циклийн болон циклийн бус арга хэмжээг хослуулах