Хятадын төв банк эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкны заавал байлгах хөрөнгийн доод хэмжээг бууруулж магадгүй байна. Мөн орон нутгийн захиаргаа бие даасан бонд гаргахыг зөвшөөрч магадгүй. Өнөөдөр гарсан Хятадын Caixin PMI индекс таамаглаж байснаас доогуур буюу 49.2 гарсан нь аж үйлдвэрийн салбарт эрэлт нийлүүлэлт буурсныг харуулсан байна. 2020 оны 2-р сараас хойш байгаагүй сул үзүүлэлт нт эдийн засгийн дэмжих арга хэмжээ авахад хүргэж байгаа бололтой. Үүнтэй зэрэгцэн Хятадын төрийн өмчийн банкууд дижитал юанийг хөрөнгө оруулалт, даатгалын салбарт түлхүү хэрэглэхийг шахаж байна. Ингэснээр юанийн ханшийг бага зэрэг сулруулах нөхцөл үүсгэж болох юм.

Өдрийн зураг дээр 100МА цэнхэр дундажийн хамтаар 6.4500-6.4600 орчимд байх хүчтэй дэмжих бүсийг шалгасан байдалтай байна.