ING:

Хятадын төв банкны өндөр албан тушаалтан түүхий эдийн импорхтын нэмэгдэж буй зардлыг нөхөхийн тулд юанийн ханшийг өсгөх хэрэгтэй гэжээ. Энэ нь Хятадын төв банкны бодлогод бүрэн өөрчлөлт гарч буй илтгэж байж болох юм. Юанийн ханш чангарах нь ам.долларын сулралыг дэвэргэх талтай. Юанийн ханшийг зах зээлд чөлөөтэй тавьснаар юанийн ханш зохих хэмжээнд хүртэл чангарах боломжтой. Гэхдээ USDCNH 6.100 хүртэл унахад харьцангуй хүнд байх болно. Жилийн эцэс гэхэд 6.3000 хүрэх боломж бол бий. Чанга юань нь тус улсын экспортод сөрөг нөлөөтэй байх нь гарцаагүй. Тиймээс Хятадаас бараагаа авдаг гол улсууд вирусын дараах сэргэлт хурдан хийх нь нэн чухал байна. Энэ зундаа 6.4000-6.4100 орчимд байгаа хүчтэй дэмжих бүсийг хэрхэн даван туулахыг ажиглах хэрэгтэй болж байна гэжээ.