“Японы иен хэт сул байх нь өрхийн эдийн засагт илүү хортой байна. Түүхий эдийн үнэ өсөж байгаа байдал нь амьдралын өртөгийг нэмэгдүүлж байна. Хэдийгээр иен сул байх нь экспорт голлосон эдийн засагт ашигтай байгаа боловч үүний үр ашгаас илүүтэй өрхийн асуудал том болж ирж байна” гэж Японы төв банкны тэргүүн Күрода мэдэгджээ. Тэрээр вирусын нөхцөл байдлыг эдийн засгийн орчныг огцом өөрчилж байна гээд иенийн зохижмтой бөгөөд тогтвортой ханшийг эрэлхийлэх болно гэжээ.