АНУ-ын Сангийн яамны бонд өгөөж өсөж ам.долларын эрэлт нэмэгдсэн нь USDJPY өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн бололтой. Инфляци өсөж магадгүй гэсэн таамаг нь хөрөнгө оруулагчдыг инфляциас сэргийлэх алхам хийхэд хүргэсэн байна. Ингэснээр АНУ-ын Сангийн яамны бондын өгөөж 0.41% өсчээ. Мөн ам.долларын индекс 0.55% өсөлт үзүүлжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Демократууд 3.5 их наядын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргасан нь ам.долларын эрэлтийг нэг талаар нэмэгдүүлж байна.

USDJPY өдрийн зураг дээр 100МА цэнхэр дундажаас дэмжлэг авсны дараа дэрээс орж ирсэн улаан трендийн шугамыг шалгасан байдалтай байна. Эндээс өсөлт гарсан тохиолдолд 110.80 орчимд байх өмнөх оройг шалгах боломжтой бол унасан тохиолдолд 109.60 орчимд байх өмнөх ёроолыг шалгах боломжтой юм.