Японы Сангийн сайд Сүзүки АНУ-ын Janet Yellen-тэй харилцаа холбоо тогтоож валютын зах зээлийн талаар санал бодлоо солилцсон гэжээ. Тэд ам.доллар, иенийн ханшийн талаар хэлэлцсэн бөгөөд Их7 гүрний хурлаар валютын ханшийн талаар ярилцахаар болсон байна. АНУ-ЯПон улс валютын зах зээлд хамтарсан интервенц хийх талаар ярилцсан гэх мэдээ зах зээлд тараад байгаа ба үүнд хоёр талаас албан ёсоор хариу өгөөгүй юм. 1998 он Азийн хямралын үеэр USDJPY 148.00 хүрэх үедиен худалдан авч ам.доллар зарах үйл ажиллагаа явуулж байсан юм. Дээрх ярианы дараа USDJPY 100 орчим пипийн уналт үзүүлж 127.70 хүрчээ