Японы төв банк:

Япон улсад цар тахал намдахгүй байгаагаас хөл хориог үргэлжлүүлэх талаар ярилцаж байгаа билээ. Хэд хэдэн удаагийн хөл хорионы дараа дэгдэлт буурч байгаа ч Оосака, Токио зэрэг том хотуудад үр дүнтэй биш байна. Мөн энэ зунаас ирэх өвөл хүртэл эрчим хүчний хязгаарлалтад орох аюул нүүрлэж эхэлжээ. Японы эдийн засаг хилийн чанадаас ирж байгаа эрэлт, засгийн газраас явуулж байгаа санхүүгийн бодлого, Японы төв банкны зүгээс хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогод тулгуурлан сэргэх хандлагатай байгаа ч хөл хорионы улмаас хүнд дарамтад байсаар байна. Өрхийн зарцуулга бага зэрэг өссөн нь эдийн засгийг сэргэээхэд нэмэр болж байна. Хэрэв шаардлагатай бол мөнгөний сулруулах арга хэмжээг авах болно гэжээ.

USDJPY ханш сүүлийн хэдэн өдрийн турш унаад байгаа билээ.