Японы төв банк 10 жилийн хугацаат засгийн газрын бондыг 0.25% өгөөжтэйгээр дээд хэмжээ тогтоолгүйгээр худалдан авах шийдвэр гаргалаа. Ингэснээр иен суларч USDJPY 2015 оноос хойш байгаагүй дээд цэгтээ хүрсэн байна. Хэдийгээр тус улс инфляцийг 2% хүргэнэ гэж байгаа боловч хэт сул иен тийм ч давуу тал үүсгэхгүй гэдгийг дурдах болсон билээ.