Японы төв банкны ерөнхийлөгч Күрода өнөөдөр үг хэллээ. Түүнийг энэ онд ямар бодлого баримтлахыг зах зээл анхааралтай ажиглаж байлаа. Гэвч Күрода иенийг чангаруулах талаар ямар нэг зүйл хэлээгүй нь хөрөнгө оруулагчдыг иенийн эрэлтээ бууруулахад хүргэсэн бололтой. Ингэснээр USDJPY өсөлт үргэлжилж 115.80 хүрсэн байна. Хэрэв вирусын асуудал дэлхийн эдийн засагт дахин аюул тарихгүй бол 120.00 хүртэл өсөх магадлал нэмэгдэж байгаа юм. Унасан тохиолдолд 112.00 орчимд байх дэмжих бүсийн шалгах боломжтой болно