COMMERZBANK:

USDJPY нь 108.55 орчимд ёроол үүсгэж улмаар бэхжилт хийсний дараа өсөлт үзүүлж 110.00 орчимд хүрч ирлээ. 110.00 нь 4-р сарын 9 орчимд үүсгэсэн хүчтэй хамгаалах бүс юм. Ойрын хугацаанд ам.доллар бага зэрэг чангарч байгаа нь өсөлт бий болоход нөлөөлж байна. Хэрэв энэ чигээр үргэлжилбэл 111.00 орчимд байх өмнөх оройг шалгаж болохоор байна. Эндээс уналт явсан тохиолдолд 108.55 орчимд байх ёроолыг дахин шалгах буюу түүнээс доош 107.50 орчимд байгаа өмнө ёроолыг 100МА цэнхэр дундажийн хамтаар шалгаж болно гэжээ