USDJPY хүчтэй өсөлтийн трендээ хадгалсаар 129.40 хүрсэн ч 128.00 хүртэл уналт үзүүлсэн байна. Японы сангийн яам валютын ханшийг тогвортой байхыг чухалчилсан мэдэгдэл хийсэн юм. Мөн Японы төв банк Засгийн газрын бондыг худалдан авсан хэвээр байна. Гэвч шинжээчид 130.00 хүрэх ьус услын эдийн засагт сөрөг нөлөөтэйг мэдэгдсээр байгаа билээ. MUFG-ийн зүгээс өсөлтийг цаашид үргэлжилж 135.00 хүрэх боломж байгааг онцолсон юм. Иенийн энэхүү сулрал нь 1971 оноос хой байшаа урт хугацаанд үргэлжилсэн сулрал болж байна. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зүгээс хийж байгаа ам.долларыг чангалах үзэл бодол нь USDJPY өсөлтөд дэмжлэг болж байгаа юм.