Японы төв банкны Үчида:

Иеийн сулрал нь компаниудад зарим хүндрэлийг бий болгож байна. Гэхдээ сул иенийн эерэг талыг ашиглаж эдийн засгаа дэмжих ёстой. Япон улс цар тахлын дараах сэргэлтийн байдалтай байна. Түүхий эдийн ханш өсөж байгаа нь бага зэргийн сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.

Япоын Сангийн сайд Сүзүки:

Валютын ханшийн тогтмол байдал нэн чухал. Огцом хөдөлгөөн үүсэхийг бид хүсэхгүй байна. Сул иенийн ханшийн нөлөөг бид анхааралтай судалж байна. Их 7 гүрний зөвшилцлийн дагуу бид шаардагдах арга хэмжээг авах болно гэжээ.

Тэднийг үг хэлсний дараа иен бага зэрэг чангарч USDJPY 130.00 орчимд унаж ирсэн ч тогтворжсон байна.