Mr.YEN хочит Эйсүкэ Сакакибара нь 1990-аад оны үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан билээ. Тэрээр дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа Японы төв банкны интервенцийг гардан зохион байгуулж амжилт олж байсан юм. Сүүлийн үед японы иен суларч USDJPY 125.00 хүрээд байгаа талаар өөрийн санал бодлоо илэрхийлжээ.

-Эрх баригчид одоогоор ямар нэг арга хэмжээ авах гэж яарсны хэрэггүй. Иенийн одоогийн сулрал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин USDJPY 130.00 хүрэх юм бол жинхэнэ асуудал үүснэ. Доллар зах зээлд нийлүүлж иен худалдан авах буюу Японы төв банкнаас бодлогын хүүг өсгөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болно. Гэхдээ доллар зарж гадаад валютын нөөцөө барах нь илүү эрсдэлтэй юм гэжээ.

Former Japan Finance Minister Eisuke Sakakibara named chairman of  Yokohama's Operator Selection Committee – World Gaming Insight