Bank of America:

USDJPY хүчтэй өсөлт үзүүлээд байгаа нь Японы албаны хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа. Өсөлт цаашаа үргэлжлэх магадлал байгаа боловч 140.00 хүрэх нь тус улсын эдийн засагт таатай биш учраас Bloomberg-ийн тайланд дурдсанаар 100 тэрбум ам.долларын интервенц хийж иенийг чангаруулах оролдлого хийж магадгүй. Японы төв банк одоогоор иенийг чангаруулах зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлэх боломжгүй байгаа юм гэжээ.