NOMURA

2022 оны хувьд USDJPY-д эрсдэлтэй байж болох гол хүчин зүйл нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлсний дараа USDJPY унах байдал ажиглагддаг явдал юм. Мөн иенийн эрэлт нийлүүлэлтэд өөрчлөлт ордог. Үүнээс гадна АНУ-ын (mid-term) сонгууль тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх үйл явдал болох нь гарцаагүй. Японы төв банкыг удирдаж байгаа Күрода 2023 оны 4-р сард үүрэгт ажлын хугацаа дуусах нь бас нэг эрсдэлт хүчин зүйл болж байна гэжээ.