
Scotia:
АНУ-ын Холбооны нөөцийн сан бондыг зах зээлд гаргах шийдвэр гаргасан болон Японы төв банкнаас ямар нэг тодорхой шийдвэр гаргаагүй инфляцийг 0% орчимд барьж байгаа зэрэг нь 2022 оны туршид иенийг сул байлгах нөхцөл болж байна. Мөн түүхий эдийн ханшийн хөдөлгөөн иенд сөргөөр нөлөөлж байгаа юм. Ирэх 2-3 сард USDJPY өсөлт үзүүлж 116.00 орчимд тогтвортой байж оны эцсээр 118.00 орчимд өсөлт үзүүлэх магадлал нэмэгдэж байна. Хэрэв уналт явбал 112.00 орчимд байгаа дэмжих бүсийг шалгаж болно гэжээ.

