MUFG:

Бид ойрын хугацаанд ам.долларта зэрэгцэн япон иен ч сулрах байх гэж таамаглаж байна. Гэхдээ оны эцэс гэхэд USDJPY бага зэрэг доошлох байх. Бид дараах 3 таамгийг дэвшүүлж байна. 65% магадлалтай эхний таамгаараа АНУ түүхэн дээд хэмжээнд хүрсэн худалдааны алдагдлын улмаас болон урт хугацаат бондын өгөөжийн улмаас ам.доллар сулрах төлөвтэй байгаа ч ойрын үед буюу зуны хэдхэн долоо хоногт бага зэргийн өсөлт гаргахыг үгүйсгэхгүй. Намраас эхлэн оны эцэс хүртэл ам.долларын сулрал илүү гарах болно. 30% магадлалтай дараагийн хувилбар нь АНУ-ын урт хугацаат бондын өгөөжийн өсөлт болон дэлхийн эдийн засаг сайжирсантай холбоотой буюу томоохон компаниудын эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгээр өсөлт үзүүлж магадгүй. Үүнийг дагаад Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг нэмэгдүүлэх сонирхолтой болж улмаар хөрөнгө оруулагчид тайвширч хөрөнгөө ам.долларт даатгах магадлал нэмэгдэх юм. Энэ тохиолдолд USDJPY 2018 оны 4-р улирлын дээд ханш болох 114.50 орчимд хүрч болох талтай. Үүний дараа аажим уналт ирнэ гэж үзэж байна.

5% магадлалтай 3-р хувилбарт USDJPY түр зуурын өсөлт үзүүлэх таамаг байна. Гэвч ам.долларын болон иенийн өсөлт ойролцоо байх боломжтой. Ингэсэн тохиолдолд иенийн бусад хосмогууд (cross pairs) хүчтэй уналт гарах нөхцөл бүрдэх юм гэжээ.