Туркын Ерөнхийлөгч Эрдоган өмнө нь Туркын төв банкны ерөнхийлөгчийг бодлогын хүүг өсгөсний дараа албан тушаалаас нь буулгаж байсан билээ. Энэ удаа төв банкны дээд 4 албан тушаалтны нэгийг огцруулсан байна. Ингэснээр турк лира ам.долларын эсрэг буурах хандлагатай болсон байна. Уг мэдээний дараа USDTRY дээшээ хүчтэй савж 8.43 орчимд байх хүчтэй хамгаалах бүсийг мөргөөд ухарсан байдалтай байна.