Туркын ерөнхийлөгч Эрдоганы долларын эсрэг үзэл санааг хэрэгжүүлэх үүднээс 1 тэрбум ам.долларыг зах зээлд гаргаж интервенц хийснээр USDTRY 9% уналт үзүүлж 11.0200 хүрсэн байна. Тэрээр өнгөрсөн хэд хоногт иргэдээ турк лирагаар хийсэн хадгаламжаа тогтвортой байлгахыг урилж байжээ. Мөн турк лирагийн сулралын эсрэг шат дараатай арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байв. Тус улсын арилжааны банкуудын мэдээгээр даваа гарагийн шөнө 1.0-1.5 тэрбум ам долларыг турк лирад хөрвүүлсэн гүйлгээ хийгдсэн байна.

Уг интервенцийн дараа USDTRY 13.02 хүртэл огцом татсан ч Эрдоган зах зээлд ам.долларыг үргэлжлүүлэн шахах төлөвлөгөөтэй байгаа гэжээ.