Өнгөрсөн баасан гарагт USDTRY нь 10.2000 хүртэл уналт үзүүлсэн хэдэн арван тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлж турк лираг чангаруулах засгийн газрын арга хэмжээний үр дүн юм. Энэ арга хэмжээнээс өмнө турк лира нь ам.долларын эсрэг түүхэн доод ханшаа үзүүлж сулраад байсан юм. Ам.долларын эсрэг “долларгүйжих” төлөвлөгөө хэрэгжүүлнэ гэж зарласны дараа турк лирагийн хадгаламж 23.8 тэрбумаар нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 8.5 тэрбум ам.доллар зах зээлд гаргасан бол 12-р сард 18 тэрбум ам.доллар зах зээлд гаргажээ. “Хэдийгээр турк лирагийн ханш чангарч тогтворжлоо ч өмнө сул байсан үеийн инфляцийн импульс нөлөөгөө хадгалж турк лирагийн ханшийг дахин сулруулж эхлэх эрсдэл бий” гэж Brown Brother Harriman-ийн валютын стратегич Win Thin үзэж байна. Олон улсын шинжээчид Туркын төв банкын боломжтой бүх хэрэгслээ ашиглаж байгаа гэж дүгнэжээ. 2019-2020 онуудад хийсэн арга хэмжээгээр 128 тэрбум ам.долларыг гаргаж турк лираг тогтворжуулж байсан түүхтэй. Энэ удаа инфляци 21% хүрч байна. Ирэх 2022 онд 30% хүрнэ гэсэн таамагтай байна гэжээ.