Pre-loader

Зарлага гаргах

Та арилжааны данснаасаа зарлага гаргахдаа дараах зааврыг анхаарна уу!

Та арилжааны данснаасаа зарлага гаргахдаа зөвхөн төгрөгөөр өөрийн нэр дээрх аль ч банкны төгрөгийн данс руу зарлага гаргаж болно.

Арилжааны данснаасаа ТӨГРӨГӨӨР ЗАРЛАГА ГАРГАХ буюу ашиг татах

Ажлын өдрүүдэд ажлын цагаар буюу 10:00-17:00 цагийн хооронд зарлагын гүйлгээ хийх хүсэлтийш мейлээр авснаас 1 цагийн дотор хийгдэнэ. Гүйлгээний ханш нь Хаан банкны ам.долларын тухайн үеийн бэлэн бус авах ханшаар хөрвөж таны нэр дээрх аль ч банкны зөвхөн төгрөгийн дансанд орно. Банк хоорондын өндөр дүнтэй гүйлгээ 16 цаг хүртэл хийгдэнэ. Хэт өндөр дүнтэй гүйлгээг урьдчилан захиалбал илүү хурдан орох боломжтой. Мөн 17:00 цагаас хойшхи зарлагын хүсэлт дараагийн ажлын өдөр хийгдэнэ.

Анхааруулга!

MGL FOREX нь гуравдагч этгээдийн дансруу зарлагын гүйлгээ хийхгүй. Зарлага гаргахдаа өөрийн баталгаат и-мэйл буюу MGL FOREX-Д бүртгүүлсэн албан ёсны и-мэйл хаягаас доорхи зөвлөмжийн дагуух мэдээллийг бүрэн агуулсан зарлага гаргах хүсэлтийг илгээнэ.

Жишээ

Б.БАТ миний 123456789 тоот арилжааны данснаас 200 ам.долларыг төгрөгт хөрвүүлэн миний эзэмшдэг Хаан банкин дахь 50 1234 5678 тоот төгрөгийн дансанд шилжүүлж өгнө үү.

Крипто хэлбэрээр зарлага гаргах боломж

Та өөрийн данснаас крипто-хэлбэрээр гаргахдаа Форексийн дансны дугаар болон таны аливаа крипто валютын түрийвчний хаяг мөн утасны дугаар болон и-мэйл хаягаараа баталгаажуулсаны үндсэн дээр зарлага гаргах боломжтой. Зарлагын хүсэлтийг account@mglforex.mn хаягт илгээнэ.