Pre-loader

EURUSD: БОДЛОГЫН ХҮҮГ НЭМЭГДҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ АЖИЛЛАНА

Сонирхолтой түүх

МЭРГЭЖЛИЙН ПОКЕР ТОГЛОГЧИД САЙН АРИЛЖААЧИН БОЛЖ ЧАДАХ УУ?

2017 оны 12-р сарын 31-нд Ванесса Селбст өөрийн фэйсбүүк хуудсандаа покероосоо зодог тайлж, арилжааны ертөнцөд саяхан хөл тавьсан тухайгаа мэдэгдэв.

 

Түүний мэдэгдэл олны анхаарлыг татсан. Учир нь Сэлбст жирийн нэг покер тоглогч биш юм. Тэрээр дэлхийн покерын индексийн номер нэг байсан бөгөөд покерын дэлхийн цуврал тэмцээнд гурван удаа түрүүлж нийтдээ 12 сая долларын ашиг олсон байна. Гэтэл энэ амжиллтай салбараасаа зодог тайлж арилжаа хийснээрээ амжилтад хүрч чадах эсэх нь фэнүүдийнх нь гол асуулт болжээ.

Тэрээр Bridgewater Associates-д нэр хүндтэй хедж санд элсэж, арилжааны карьераа өндөр зэрэглэлд эхлүүлжээ. Энэ санг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, бизнесийн алдартай "Зарчмууд" номын зохиогч Рэй Далио тэргүүлдэг.

Түүний энэ алхамаас харахад покер болон арилжаа хоёрын нийтлэг зүйл юу вэ, мөн нэг салбарт өндөр ур чадвар нь нөгөө талдаа амжилтанд хүрч чадах уу гэдэг сонирхолтой асуултыг гарган ирж байгаа юм.

 

Покер тоглогчид болон арилжаачид хоёулаа ижил төстэй хэвшмэл ойлголттой байдаг нь нийгэмд төдийлөн үр ашиггүй буюу баялаг бүтээдэггүй, заримдаа мөрийтэй тоглоомын төрөл ч гэж үзэх хандлага бий.

 

Селбст энэ хоёр талбарын хооронд маш төстэй зүйлс бий гэж үздэг. Покерын тэмцээнд түрүүлэхийн тулд зүгээр л азанд найдсанд маш олон сонирхогч, ямар ч мэдлэггүй хүмүүсийг мэргэжлийн ур чадвараар ялж гарах шаардлага гардаг ба энэ ч арилжаа хийхэд мөн адил тохиолддог зүйл юм гэжээ.

 

Покер болон арилжааны талаар " Zero to a Million Club" арилжааны клубыг үүсгэн байгуулагч, амжилттай  трейдэр Силвиа Маршалл хэлэхдээ “Арилжаа болон покерт тогтвортой амжилт гаргахыг хүсч байвал  үүний үндэс нь боловсрол, сахилга бат юм” гэжээ.

 

Мэргэжлийн покер тоглогч болон зүгээр л зугаа гаргах гэж мөрий тавигч хоёрын хооронд асар том ялгаа бий. Үүнтэй адил мэргэжлийн трейдэр болон зүгээр л захиалга нээчихэд залбирч суугаа эхлэн суралцагч нарын хооронд ч том ялгаа би. Хэн нэгэн гэнэт л “өнөөдөр би тархины мэс засалчаар ажиллана” гээд хүний гавлын ясыг нээгээд зогсож байдаггүй адил өөрийгөө өнөөдөр трейдэр болно гээд ямар ч боловсрол эзэмшээгүй, мэдлэггүй, ямар ч сахилга батгүй, ямар ч дүрэм журамгүйгээр арилжаа нээж болохгүй. Эхний тохиолдолд таны гавлын ясыг нь нээсэн хүн амьсгал хураах бол хоёр дахь тохиолдолд таны арилжааны данс “үхэх” болно.

 

Силвиа Маршалл мөрийтэй тоглоом тоглох хандлагатай хэнийг ч өөрийнхөө  курст элсүүлдэггүй. “Лас Вегас руу явж өдөржин слот тоглодог хүн арилжаачин болохгүй. Тиймээс би сонгон шалгаруулалтын явцад мөрийтэй тоглогчдыг идэвхтэй шүүдэг. Хэрэв тэд хөл бөмбөг, хөнгөн атлетик, морин уралдаанд дээр бооцоо тавьсан гэх л юм бол шууд хасагдах болно" гэжээ.

Мэргэжлийн үүднээс харахад арилжаа хийх эсвэл покерт амжилтанд хүрсэн хүмүүс бусад хувийн зан чанар, ажилдаа хандах хандлага нь төстэй байх магадлалтай.

 

Нэгдүгээрт, "Та тодорхойгүй байдлын дунд гүйцэтгэл хийхдээ сэтгэл зүйн хувьд таарч тохирсон байх ёстой болдог. Энэ чадварыг покер ч, арилжаа ч шаарддаг" гэж Amplify Trading-ийн гүйцэтгэх захирал Вил де Люси онцон тэмдэглэжээ. Тэрээр тус байгууллагын сургалтыг хариуцаж ажилладаг юм.

 

Хоёрдугаарт, “Боломж гарч ирэхэд нь шүүрч авах чадвартай байх ёстой.  Хөзрийн тоглоом болон санхүүгийн зах зээлийн шинж чанараас шалтгаалан өөрөө боломжуудыг бий болгох нь ихэвчлэн боломжгүй байдаг. Тэгэхээр боломж гарч ирмэгц та юу хийж чадах вэ гэх асуултад хариулах чадвартай байх ёстой” гэжээ..

 

Эцэст нь “арилжаачид болон покер тоглогчид аль аль нь өнгөрсөн алдагдлаа мартаж, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байх ёстой. Тэд энэ алдагдлыг тэвчиж,  даван туулж, дахин эргэцүүлэн бодож, өмнөх үйл явдлаас болж үүссэн бухимдал, уур хилэнгээр дараагийн тоглолт буюу арилжаандаа хандахгүй байж чадах уу?  Покер тоглоход сонирхогчид бол найм, ес, арван  дараалан алдах үед тэд бүрэн ухамсаргүй бүх чипээ голд нь тавьдаг. Арилжааны хувьд ч олон дараалж алдах үед ухамсаргүй шийдвэр гаргах нь ихэсдэг. Энэ үед л сэтгэлзүйгээ хянахгүй бол карьерийн төгсгөл болох болно” гэжээ.

Эдгээр ижил төстэй байдлыг харгалзан үзэхэд олон хүмүүс покер болон арилжааны аль алинд нь сэтгэлзүйн ур чадвараа сайн ашиглах боломжтой байж болох юм. Зарим арилжаачид чөлөөт цагаараа хөзрийн тоглоом тоглох дуртай байдаг нь эргэлзээгүй. Маршалл покер тоглохыг мэддэг гэдгээ хэлээд санхүүгийн зах зээлээс зодог тайлсныхаа дараа хеджийн сангийн арилжаачид мэргэжлийн түвшинд тоглодог тухай сонссон гэжээ. Amplify-д элсэгчдийн дунд покер тоглох түвшин "дунджаас илүү" гэж Вил де Люси хэлэв.

Эдгээр хоёр мэргэжилтний дүгнэлтээс үзэхэд сэтгэл зүйн хувьд хатуужсан байхыг аль аль нь шаардаж байна. Селбстийн хувьд хамгийн чухал зүйл болох сэтгэл зүй түүнд бүрэн бүрэлдсэн учраас арилжаа хийх нь тийм ч хэцүү биш гэж үзсэн байна. Гэхдээ тийм ч амар биш гэдгийг онцлоод дөнгөж эхэлж байгаа хэн нэгний дэргэд асар том давуу тал өөртөө бий болгосон гэжээ.

Бусадтай хуваалцах: